Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба “Тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж 2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар хэлэлцэн “Ажил, мэргэжлийн аварга”-аа тодруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах ажиллагаа өнөөдөр (2023.12.25) боллоо.

“Тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг нээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга үг хэлж, алба хаагчдад ажлын амжилт, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүслээ.

2023 оны “Ажил, мэргэжлийн аварга”-аар шалгарсан алба хаагчдад өргөмжлөл, шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга гардууллаа.

By Admin