Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь хуулиар хүлээсэн чиг үүргээ нэг мөр хэрэгжүүлэх, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуультай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд нээж мэндчилгээ дэвшүүлэн, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагааны хэлтсийн прокурор, докторант Т.Амарзаяа, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Ц.Ганчимэг, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл хяналтын хэлтсийн дарга, хурандаа С.Зул-Очир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Х.Төгөлдөр нар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцлоо.

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг зөвлөмж болгон гаргахаар тогтлоо.

By admin