“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл” 2021 оны 1 дэх дугаарт улсын нэгдсэн санд шинээр бүртгэсэн 17 эрх зүйн акт нийтлэгдлээ.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Өргөн сумынИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/08 дугаар тогтоол. Сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4936 дугаарт бүртгэсэн.

МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246,А/245 дугаар тушаал. Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт /З-НД, Б-НД/-ыг нэгдүгээр хавсралтаар, Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журмыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4937 дүгээрт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Дундговь аймгийнГовь-угтаалсумынИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4938 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СүхбаатараймгийнОнгонсумынИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоол.Тус сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4939 дүгээрт бүртгэсэн.

ӨНДӨРШИЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Дундговь аймгийнӨндөршилсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоол. Сумын нэг малд ногдуулсан татварын хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4940 дүгээрт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Баянхонгор аймаг Бөмбөгөрсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/03 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоог утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4941 дүгээрт бүртгэсэн.

ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1048 дугаар тогтоол. “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4942 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООЖ БАТЛАХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Алтанширээсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/11 дүгээр тогтоол. Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4942 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Алтанширээсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/12 дугаар тогтоол. Сумын хэмжээнд мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4944 дүгээрт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Баян-Өлгийаймгийн Буянтсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4945 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Дундговьаймгийн Цагаандэлгэрсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4946 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Дундговьаймгийн Цагаандэлгэрсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар тогтоол. Сумын хэмжээнд малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4947 дугаарт бүртгэсэн.

МАЛЫН ТOO ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Дундговьаймгийн Дэрэнсумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4948 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/602/А/393/А/689 дүгээр тушаал. “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэх журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4949 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1014 дугаар тогтоол.

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар тогтоол. Тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д оруулах нэмэлтийг хавсралтаар.

“ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ”-д 2020 ОНД НИЙТЛЭГДСЭН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН ЭРХ ЗҮЙН АКТЫН ЖАГСААЛТ

By admin