ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанаас Дотоод их хэргийн сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зүйн зохицуулалт болон шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж “Хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” судалгааны ажлын тайланг эмхтгэж, нийтийн хүртээл болголоо.Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, холбогдох журмыг эмхтгэж, алба хаагчдын үйл ажиллагаанд ашиглуулж байна.

By admin