ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13/01 дүгээр тогтоол. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг Нэгдүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэгдэх итгэлцүүрийн тоон утгын үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож Хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4853 дугаарт бүртгэсэн.

ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар тогтоол. “Монгол Улсын хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4854 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаар тушаал. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан “Төмөр замын гарам ашиглалтын журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4855 дугаарт бүртгэсэн.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаал.Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд багтах “Төмөр замын техник ашиглалтын журам”-ыг нэгдүгээр, “Төмөр замын дохиолол, холбооны журам”-ыг хоёрдугаар, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ыг гуравдугаар, “Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам”-ыг дөрөвдүгээр, “Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”-ыг тавдугаар, “Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам”-ыг зургадугаар, “Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам”-ыг долдугаар, “Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам”-ыг наймдугаар, “Суурь бүтэц ашиглуулах журам”-ыг есдүгээр, “Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал”-ыг аравдугаар, “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ыг арваннэгдүгээр, “Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-ыг арванхоёрдугаар, “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам”-ыг арвангуравдугаар, “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийг арвандөрөвдүгээр, “Төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, сургалт зохион байгуулах,мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох,шалгалт авах журам”-ыг арвантавдугаар, “Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг арванзургадугаар, “Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам”-ыг арвандолоодугаар хавсралтаар.Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4856 дугаарт бүртгэсэн.

НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/1258 дугаар тушаал. “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /Маягт-12/”-ийн загварыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4857 дугаарт бүртгэсэн.

НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А-272 дугаар тушаал. Согтууруулах ундааны төрлөөс хамааран согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх худалдаа, үйлчилгээний цэгийн төрлийг хавсралтаар.Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4858 дугаарт бүртгэсэн.

ЧИГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/148 дугаар тушаал.

БАНКИНД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 109 дүгээр тушаал.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 758 дугаар тушаал.

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/153 дугаар тушаал.

By admin