Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тэдгээрийг дагаж гарсан журам, заавар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэгдэх маягтууд болон холбогдох хууль тогтоомжийг багтаасан “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэгдэх эрх зүйн баримт бичгийн эмхтгэл”-ийг Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас эрхлэн гаргаж, шийдвэр гүйцэтгэгч нарт бүрэн олголоо.

Тус эмхтгэл нь “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэгдэх хууль, тогтоомжууд”, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэгдэх журмууд”, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэгдэх маягтууд” гэсэн 3 үндсэн бүлэг болон дэд сэдвүүдээс бүрдсэн болно.

Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хангаж буй алба хаагчид уг эмхтгэлийг ширээний ном болгосноороо хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

By admin