Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 9 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ажлын хариуцлага, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг үнэлж, бахархаж байгаагаа Цэргийн багийн захирагч, хурандаа Д.Баттүвшин сайшааж, талархлын захидал ирүүллээ.

By admin