УС, ЦАГ УУРЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН БОЛОН ГОРИМЫН МЭДЭЭНИЙ НЭР ТӨРӨЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/298 дугаар тушаал. Ус, цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифыг 1 дүгээр хавсралтаар, Ус, цаг уурын тусгай хэрэгцээний горимын мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифыг 2 дугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4802 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхий аудитoрын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаал. “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг нэгдүгээр, Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах маягтуудыг хоёрдугаар, аудитын хуулийн этгээдийн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын эцсийн тайланд өгөх аудитын дүгнэлтийн загварыг гуравдугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4803 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ХОГ ХАЯДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ, ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоол. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр хавсралтаар, Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4804 дүгээрт бүртгэсэн.

СУМЫН ХАДЛАН БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ, ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Баян-өлгий аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дүгээр тушаал. Сумын хадлан бэлчээр ашиглах, эзэмших хамгаалах журмыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4805 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний сайдын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар тушаал. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журмыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4806 дугаарт бүртгэсэн.

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тушаал. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-35.1.22 дахь заалт, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4807 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/162 дугаар захирамж. Аймгийн хэмжээнд “Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4808 дугаарт бүртгэсэн.

АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тушаал. Аймагт мөрдөгдөх авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4809 дүгээрт бүртгэсэн.

НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тушаал. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4810 дугаарт бүртгэсэн.

ТУШААЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/93дугаар тогтоол.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Сангийн сайдын2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 102дугаар тушаал.

БАРИЛГЫН НОРМ, ДҮРМИЙН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Барилга, хот байгуулалтын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 97дугаар тушаал.

“ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДОР БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/129 дүгээр тушаал.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн ерөнхий газрын даргын2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/102  дугаар тушаал.

By admin