ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЭН ОРОЛЦОЖ БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу”, манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны нийт албан хаагчид энэхүү аянд нэгдэж, бүх нийтэд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээн уриалга хүргүүлж байна .

By admin