АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГТОГТООХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд,Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/62/78/А/89 дүгээр тушаал. “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгоход тавигдах шалгуур үзүүлэлт”-ийг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4759дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сангийн сайд,Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан2020 оны 3 дугаар сарын17-ныөдрийн 56, А/48 дугаар тушаал. “Татварын улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэх журaм”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4760дугаарт бүртгэсэн.

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/56 дугаар тушаал. “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-02/-ыг 1 дүгээр, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”-г 2 дугаар, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг 3 дугаар хавсралтаар.Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4761дүгээрт бүртгэсэн.

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/58 дугаар тогтоол. “Суутган төлөгчийн аж ахуйн нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-13/-ыг 1 дүгээр, “Суутган төлөгчийн аж ахуйн нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн хавсралт мэдээ”-г 2 дугаар, “Суутган төлөгчийн аж ахуйн нэгжид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг 3 дугаар хавсралтаар.Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4762дугаарт бүртгэсэн.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ДУГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/416дугаар тушаал.Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн хэсгийн дугаарыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4763дугаарт бүртгэсэн.

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 18/22 дугаар тогтоол. “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтын маягтыг 2 дугаар хавсралтаар.Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4764дүгээрт бүртгэсэн.

“БАНКНААС БУСАД САНХҮҮГИЙН БОЛОН САНХҮҮГИЙН БУСБИЗНЕС, МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР ЭРХЛЭХ ТОХИРОМЖТОЙ ЭТГЭЭДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 179 дүгээр тушаал. “Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4765 дугаарт бүртгэсэн.

“ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫНҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ”-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 181 дүгээр тогтоол. “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4766 дугаарт бүртгэсэн.

СОНГУУЛЬ АЖИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сонгууль ажиглах журам батлах тухай 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дүгээр тогтоол. “Сонгууль ажиглах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Ажиглагчийн бүртгэл”-ийн маягтыг 2 дугаар хавсралтаар, “Гадаадын ажиглагчийн бүртгэл”-ийн маягтыг 3 дугаар хавсралтаар, “Ажиглагчийн үнэмлэх”-ийн загварыг 4 дүгээр хавсралтаар, “Гадаадын ажиглагчийн үнэмлэх”-ийн загварыг 5 дугаар хавсралтаар, “Гадаадын ажиглагч /орчуулагч/-ийн өргөдлийн маягт”-ыг 6 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4767 дугаарт бүртгэсэн.

НАМ,ЭВСЛИЙН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙГ БҮРТГЭХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сонгуулийн ерөнхий хорооны2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 17 дугаар тогтоол. “Нам,эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийг бүртгэх, үнэмлэх олгохжурам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх”-ийн загварыг 2 дугаар хавсралтаар, “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны бүртгэл”-ийн маягтыг 3 дугаар хавсралтаар, “Нэр дэвшигчийн менежерийн бүртгэл”-ийн маягтыг 4 дүгээр хавсралтаар, “Нэр дэвшигчийн шадар туслагчийн бүртгэл”-ийн маягтыг 5 дугаар хавсралтаар, “Нэр дэвшигчийн ухуулагчийн бүртгэл”-ийн маягтыг 6 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4768 дугаарт бүртгэсэн.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/39 дүгээр тушаал. “Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4769 дүгээрт бүртгэсэн.

МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А/37 дугаар тушаал. “Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20… оны тайлан (3-ОҮИТБС-1)” маягтыг 1 дүгээр хавсралтаар, түүнийг нөхөх зааврыг 2 дугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4770дугаарт бүртгэсэн.

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУВЬ ХҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоол.Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь, хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4771 дүгээрт бүртгэсэн.

“ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 165 дугаар тогтоол.

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН МЭДҮҮЛГИЙН МАЯГТ, ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ, ЗАГВАР”-Т НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 166 дугаар тогтоол.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 4 дүгээр сарыг 8-ны өдрийн 183 дугаар тогтоол.

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/75 дугаар тушаал.

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/76 дугаар тушаал.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЭРСДЭЛЭЭР ЖИГНЭХ ХУВИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А-113 дугаар тушаал.

By admin