ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Баянхонгор аймаг Баянбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/05 дугаар тогтоол.Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4740 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоол. “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4741дүгээрт бүртгэсэн.

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоол. “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн жагсаалт”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4742дугаарт бүртгэсэн.

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/45 дугаар тушаал. “Ус бохирдуулсны төлбөрийн тайлан” ТТ-25 маягтыг 1 дүгээр хавсралтаар, “Бохирдуулагч бодист жишиг хэмжээгээр ногдуулсан мэдээ” маягт ТТ-25-1-г 2 дугаар хавсралтаар, “Жинлэгдэх бодист ногдуулсан мэдээ” маягт ТТ-25-2-г 3 дугаар хавсралтаар, “Органик бодист ногдуулсан мэдээ” маягт ТТ-25-3-г 4 дүгээр хавсралтаар, “Эрдэс бодист ногдуулсан мэдээ” маягт ТТ-25-4-г 5 дугаар хавсралтаар, “Хүнд металлд ногдуулсан мэдээ” маягт ТТ-25-5-г 6 дугаар хавсралтаар, “Аюултай бохирдуулах бодист ногдуулсан мэдээ” маягт ТТ-25-6-г 7 дугаар хавсралтаар Ус бохирдуулсны төлбөрийн тайлан ТТ-25- ийг нөхөх заавар, Ус бохирдуулсны төлбөрийн тайлан Маягт ТТ-25-ын хавсралт мэдээ/1,2,3,4,5,6/-г нөхөх зааврыг 8 дугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4743дугаарт бүртгэсэн.

ОЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаал. Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг 1 дүгээр, Ойгоор бүрхэгдсэн 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дугаар, Ойгоор бүрхэгдээгүй 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дугаар, Нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг 4 дүгээр хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4744 дүгээрт бүртгэсэн.

By admin