ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбарын 65 албан хаагч төрийн одон медалиар шагнуулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2017.10.27/ гардуулж өглөө. Шагнал гардуулах үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  хэлэхдээ “Хууль зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь төр засаг үнэлж та бүгдийг шагнаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсч байна” гэлээ.  Төрийн одон медалиар шагнагдсан хүмүүсийн төлөөлөл болгон доорх албан хаагчдад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шагналыг нь гардуулж, амжилт хүсч баяр хүргэлээ.

Цэргийн гавьяаны одонгоор:Хилийн 0 151 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа С.Цэрэндамбаа

Алтан гадас одонгоор: Архивын ерөнхий газрын ахмад ажилтан П.Алтанцэцэг,

 Архивын ерөнхий газрын ахмад ажилтан Л.Үрлээ,

Архивын ерөнхий газрын Санхүү аж ахуйн хэлтсийн дарга Б.Цэвэлмаа,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын туслах ажилтан С.Энхболд,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын архивч Д.Энхсаруул  

Цэргийн хүндэт медалиар: Хилийн 0 151 дүгээр ангийн жолооч , ахлах ахлагч В.Энхжаргал,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий харьяа 427 дугаар Хаалттай хорих ангийн дарга хошууч Э.Бадамсамбуу,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр Хаалттай хорих анги Нэгдсэн эмнэлэгийн ажилтан, хошууч Д.Батгэрэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын лаборант, цагдаагийн ахлах ахлагч Ж.Цолмон,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн жолооч , ахлагч Н.Ононбат,

Цагдаагийн ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ш.Энхтөр,

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Эргүүл хяналт шалгалтын офицер, цагдагийн ахмад Ш.Болдбаатар,

Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч П.Баяраа  

Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа Д.Банзрагч

Хөдөлмөрийн хүндэт медалиар

Хилийн 0288 дугаар ангийн оёдолчин Л.Оюунцэцэг

Оюуны өмч, улсын  бүртгэлийн ерөнхий газрын  Архивын мэргэжилтэн Д.Мижиддорж

Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Чимэгтэй

Хилийн 0151 дүгээр ангийн хувцас шатахууны нярав,ахлах ахлагч Б.Оюунцэцэг

By admin