Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Мэдээллийн технологи, холбооны хэлтсийн дарга, хошууч Б.Баатардаш, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир болон холбогдох албан тушаалтнууд 2017 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Холбооны ял эдлүүлэх албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Холбооны ял эдлүүлэх албаны холбогдох удирдлагуудтай уулзаж хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон алба хаагчдыг сургалтад тогтмол хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Мөн тус улсад хэрэгжүүлж байгаа хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийн байдал, 2010 оноос хэрэгжиж эхэлсэн гэрийн хорио, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, эрх зүйн орчин, цахим хяналт тавих үйл ажиллагаатай танилцсан байна.

By admin