Алба хаагчдын ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангиудын албан хэрэгцээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ПАЗ-32054 маркийн 2 автобус, Хорих ял эдлүүлэх албанд 1, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2 Тоёота Ланд Круйзер-78 автомашинуудыг тус тус хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

mashin01

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд холбогдох ангийн дарга нарт автобус, автомашины түлхүүрийг нь гардуулав.

mashin02

Мөн өнгөрсөн 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангиудын албан хэрэгцээнд Ниссан патроль Ү61 маркийн автомаштнуудыг тус тус хүлээлгэн өгсөн юм.

By admin