Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон ШШГЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд 09 дүгээр сарын 29-ний өдөр ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

ahmad01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал  Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ШШГБ гэдэг буянтай байгууллагын сайхан хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа баяртай байдгаа илэрхийлээд өнгөрсөн жилд хийж бүтээсэн ажил, ололт амжилт мөн шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүний хэрэгжилт, бүтэц зохион байгуулалт, ­ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаараа товч мэдээлэл өгсөн юм.

ahmad02

Тус арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан 70 насны босго алхаж буй 3 ахмад настанг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, урамшуулав.

Мөн ШШГЕГ-ын “Соёмбо” хөгжмийн салааны уран бүтээлчид ахмад настнуудад урлагийн тоглолт үзүүлж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

ahmad03

By admin