Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 41 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 41 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай  /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэлжээ. 

Энэ хуулиар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтоож буй бөгөөд төрөөс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах арга хэмжээ, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Тагнуулын байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар хэрэгжүүлэх бүрэн эрх, Терроризмтой тэмцэх зөвлөлийн эрх хэмжээ, Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаарх төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх талаар хүн, хуулийн этгээдийн хүлээх үүргийг хуульд хэрхэн тусгасан талаарх мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой.

Мөн дээрх хуулийн хамт батлагдан гарсан 10 хуулийг эмхэтгэлд нийтэлсэн байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай   Монгол Улсын Их Хурлын тогтоол, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөрбайгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд уг хэлэлцээрийг мөн бүрэн эхээр нь нийтэлжээ