Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн  хүрээнд олон улсын гэрээний эрх зүйн чиглэлээр чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Хууль зүй, үндэсний хүрээлэнд явагдах бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн  яам болон салбарын бусад яам, агентлаг, байгууллагын ажилтнуудын олон улсын гэрээ байгуулахтай холбоотой мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Сургалтыг ХБНГУ-аас уригдан ирсэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан зөвлөх, доктор Ульрих Маннсфельдт удирдан явуулж байна. Цуврал сургалтуудын эхлэлийг тавьж буй уг сургалт нь уул уурхайн салбарт байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээ, орд ашиглалтын загвар гэрээ, холбогдох хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, энэ хүрээнд үүсдэг зарим асуудлыг  нарийвчлан  судалж үзэх юм.

 

 

By admin