Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажлын хүрээнд  харъяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг таниулан, мэдээлэл өгөх ажлыг эхэлсэн байна. Тус прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд нь  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Говь ХК-нд болон Атар ӨргөөХК-ны ажилтнуудад шинээр батлагдсан Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт явуулжээ. Сургалтад нийт 150 хүн ирэн хамрагдаж, зөрчил гаргаж, шийтгэл оногдуулсны дараа зөрчил гаргасанд тооцогддог байсан байдал өөрчлөгдсөн эсэх, Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах эсэх, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулвал хүлээлгэх хариуцлагын талаар гэх мэт сонирхсон асуултад хариулт өгч, цаашид эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх ажлаар хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Цаашид аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудад төдийгүй хороодын засаг захиргааны байгууллагатай хамтран иргэдэд зөрчлийн тухай болон шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг суртачилан танилиулах ажлыг график, төлөвлөгөөний дагуу явуулах нь хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангахад ач холбогдолтой гэж үзсэн байна.

By admin