Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс нь Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газар, Тээврийн Цагдаагийн албатай хамтран “ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр 300 гаруй иргэнд үйлчилж хууль зүйн зөвлөгөө өгч, мэдээ мэдээллээр ханган гарын авлага тараан, Морин хуурын тоглолт,  Тайквондогийн үзүүлбэрийг иргэдэд хүргэлээ.

By admin