ОХУ-ын Ленинград мужийн Санкт-Петербург хотын Холбооны ял эдлүүлэх албаны сэтгэл зүйч нар  Всеволжскийн районы залуучуудын бодлогын хэлтэс, Ленинград мужийн Свердловск хотын захиргааны дэргэдэх залуучуудын зөвлөлийн дэмжлэгээр өсвөр насны хүмүүжлийн доголдолтой гэгдэх хүүхдүүдийг морин тойруулгын клубд сургалт зохион байгуулсан байна.

Ленинград мужийн морин клуб эрүүгийн ял эдлүүлэх байгууллагад бүртгэлтэй 12 хүүхдийг хүлээн авч морин спортоор хичээллүүлжээ. Хичээл сургалтын ажлын явцад хүүхдүүд морин клубийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаж, морио хайрлах, арчлах, цэвэрлэх, харьцах, унах, өвс тэжээл тавьж өгөх, услах гээд морьтой харьцах бүх л арга ажиллагаанд сургасан бөгөөд хүүхдүүд анх удаа морь унаж үзсэн байна.

уии занятие 2.jpg

уии занятие психокоррекционное.jpg

Сургалтын ажлын гол зорилго нь гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдсэн эдгээр залууст энэ клубийн үйл ажиллагаагаар дамжуулан өөрсдийгөө өөрчлөх, дүгнэлт хийх, хүрээлэн буй орчинтой зохистой харьцах, амьтныг хайрласнаар бусад хүмүүстэй эелдэг зөв харьцах харилцааны урлагт сургах, улмаар гэмт зан төлөвөөс татгалзуулах  явдал гэж ял эдлүүлэх албаны сэтгэл зүйчид үзэж байгаа бөгөөд дээрх ажлын явцад залуучуудын харилцаа, сэтгэл зүйн хандлагад эерэг өөрчлөлт гарсныг цохон тэмдэглэжээ.

By admin