Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркын хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай (TИKA) 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах, “Төмрийн цех” байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

neelt01

Тус хамтран ажиллах гэрээний дагуу ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын буцалтгүй тусламжаар “Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоод эх үүсвэрийг бий болгох, хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах” зорилтын хүрээнд хорих ангиудын хамгаалалтын төмөр эдлэлүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий  “Төмрийн цех”-ийг 2016 оны 09 дүгээр сард Хорих 441 дүгээр ангид байгуулсан.

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Гагнуур, төмөр эдлэл үйлдвэрлэл”-ийн мэргэжил олгох сургалтын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд Бүгд Найрамдах Турк Улсын Туркын хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн Төв ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга, ноён Али Өзгүн Өзтурк, Улаанбаатар дах хөтөлбөр зохицуулагч ноён Вейсел Чифтжи, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Батсайхан нар оролцов.

neelt02

Сургалт 2017 оны 07 дугаар сарын 17-ноос 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд ТИКА-гийн шугамаар Турк Улсын Анкара хотын Абиданпаша техникийн их сургуулиас ноён Мурат Ендем, Сабри Биеик, Аядин Фидан, Мехмэт Акман нар ирж алба хаагчид болон хоригдогсдод Төмөр хийц эдлэлийн суурь мэдлэг олгох, токарчин, гагнуурчины мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна.

neelt03

By admin