Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай өнгөрөгч Баасан гарагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус хорих анги нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын харьяа учраас ангийн үйл ажиллагаа, ахуй нөхцөл, хоригдогсдын эрх, үүргийн хэрэгжилт болон тус төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай цагдан хорих төвийн үйл ажиллагаатай таницсаныхаа дараа тус хорих ангийн удирдлагуудад цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн байна.

By admin