Захиргааны ерөнхий хуулиар “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д улсын бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг нийтлэж байхаар, улсын бүртгэлд бүртгүүлэн, энэ эмхэтгэлд нийтлүүлсэнээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт хүчин төгөлдөр үйлчилэхээр зохицуулсан билээ.
Жич: “Захиргааны хэм хэмжээны актын эмхэтгэл” захиалгын индекс: Монгол шуудан 200195, Улаанбаатар шуудан 2001066, Түгээмэл шуурхай шуудан 250003

 

“Захиргааны хэм хэмжээны актын эмхэтгэл”-ийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 дахь дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 12 эрх зүйн акт нийтлэгдлээ.

 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнсайдын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А-49 дугаар тушаал- Журам, дүрэм батлах тухай. Улсын нэгдсэн санд 3723 дугаарт бүртгэв.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнсайдын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А-50 дугаар тушаал- Жагсаалт батлах тухай. Улсын нэгдсэн санд 3724 дүгээрт бүртгэв.
  • Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 08 дугаар тогтоол- Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам батлах тухай. Улсын нэгдсэн санд 3725 дугаарт бүртгэв.
  • Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоол- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан.
  • Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан.
  • Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо,харилцаа холбооны зохицуулах хорооныхамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 29/17 дугаар тогтоол- “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”батлах тухай.  Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3726 дугаарт бүртгэв.
  • Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 176/38А дугаар тогтоол. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан.
  • Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 12/15 дугаар тогтоол. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаал. Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3727 дугаарт бүртгэв.
  • Монголын хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоол. Журам батлах тухай. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3728 дугаарт бүртгэв.
  • Дорноговь аймгийн засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/96 дугаар захирамж. Орон нутгийн замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3729 дүгээрт бүртгэв.
  • Дорноговь аймгийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамж. Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай. Улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3730 дугаарт бүртгэв.

By admin