Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх сургалт Хууль сахиулахын их сургуулийн соёлын төвд өчигдөр /2017.06.05/ эхэллээ. Энэхүү сургалт энэ сарын 9-ны өдөр хүртэл буюу 5 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Энэхүү сургалт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилготой.

Сургагч багшийн сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд хамрагдаж байна.

By admin