Торгох ялаар шийтгүүлсэн 102 ялтанд холбогдох 441.0 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 82 ялтанд холбогдох 192.0 сая төгрөгийг дуусгавар болгон, 15 ялтны 55.9 сая төгрөгийг хэсэгчлэн биелүүлж, 20 ялтны 193,1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 80.4 хувь, мөнгөн дүн 56.2 хувьтай.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 2.2 хувиар, мөнгөн дүн 2.0 хувиар, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 10.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 97 ялтанд холбогдох 126,2 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 107,6 сая төгрөгийн 65 ялтанд холбогдох ялыг дуусгавар болгон, 6 ялтны 1.2 сая төгрөгийг хэсэгчлэн биелүүлж, 32 ялтны 17,4 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 67,0 хувь, мөнгөн дүн 86.2 хувьтай.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 8.2 хувь, мөнгөн дүн 76.2 хувь, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 33.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 198 ялтны 49087 цагийн ялыг эдлүүлэхээс 148 ялтны 29336 цагийн ялыг дуусгавар болгож, 47 ялтны 11250 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 50 ялтны 8501 цагийн үлдэгдэлтэй.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 686 ялтны 344447 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 79 ялтны 4737 хоногийн ялыг дуусгавар болгон, 603 ялтны 92409 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 607 ялтны 247301 хоногийн үлдэгдэлтэй байна.

By admin