Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн буюу Хорих 407 дугаар анги, “Хорихын үйлчилгээний нэгдсэн төв”-тэй хамтран Төрийн болон Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог идэвхжүүлэх, хүмүүжигчид тэдний гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, сэтгэл санааг нь сэргээж, эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор 05 дугаар сарын 26-ны өдөр “Гэр  бүлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр асрамжийн төвүүдэд амьдардаг 18 хүүхдийг ээжүүдтэй нь уулзуулж, нэгэн өдрийг баяр хөөртэй, аз жаргалтай өнгөрүүлсэн юм.

Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд хүмүүжигчдийн урласан төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүнийг танилцуулан, танин мэдэхүйн, уралдаант тэмцээнүүдийг зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэхээс гадна хамтран ажилладаг байгууллагуудын зүгээс хүмүүжигчдийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.

Мөн “Мөрөөдлийн мод” Төрийн бус байгуллагаас санаачлан тус ангийн 30 хүмүүжигчийг үсчин, гоо сайханч, маникюрын сургалтад хамруулсан бөгөөд өдөрлөгийн үеэр сургалтад амжилттай хамрагдсан хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэхийг нь олгосон юм.

407

By admin