ХЗДХ-ИЙН САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнийг энэ жил Монгол Улсад орчин цагийн архив үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг 11 баг оролцож, цомын төлөө өрсөлдөж байна. Баг тамирчид  сагсан бөмбөг, гар бөмбөг, боулинг, снукер билльярд гэсэн төрлүүдээр хүч чадал, авхаалж самбаагаа  сорьж байна.

By admin