Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит 2017 оны “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн” 2017 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Тахир соёот дахь хээрийн сургалтын талбайд амжилттай явагдаж өндөрлөв.

marsh01

Алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, ШШГБ-ыг төлөөлөн армийн марш тактикийн тэмцээнд оролцох алба хаагчдыг шалгаруулах зорилготойгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд эрэгтэй 21, эмэгтэй 21, нийт 42 тасгаас 290 гаруй алба хаагч оролцлоо.

marsh02

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж, тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн болон тэмцээнд оролцож буй анги, албадын дарга нар үйл ажиллагаанд хамтран оролцож, алба хаагчдаа дэмжив.

marsh03

Мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн эрэгтэй тасгаас дэслэгч Б.Цэрэнлхагва ахлагчтай 433 дугаар анги нэгдүгээр байр алтан медаль, ахлах дэслэгч Ц.Баттулга ахлагчтай 409 дүгээр анги хоёрдугаар байр мөнгөн медаль, дэслэгч С.Ууганбаяр ахлагчтай 405 дугаар анги гуравдугаар байр хүрэл медаль,

marsh04

эмэгтэй тасгаас ахлагч Т.Лхагважав ахлагчтай 405 дугаар анги нэгдүгээр байр алтан медаль, дэслэгч Э.Алтаннавч ахлагчтай Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-423 дугаар анги хоёрдугаар байр мөнгөн медаль, дэслэгч Э.Алтанцэцэг ахлагчтай 421 дүгээр анги гуравдугаар байр хүрэл медаль тус тус хүртсэн юм.

marsh05

Мөн энэ үеэр тэмцээнд амжилттай оролцсон 439 дүгээр ангийн цахилгааны техникч, ахмад М.Мөнхбаатарыг шилдэг тасгийн даргаар, 407 дугаар ангийн их эмч, ахмад Б.Наранчимэгийг шилдэг эмэгтэй алба хаагчаар тус тус шалгаруулан шагнаж, урамшуулав.

By admin