ХЗДХЯ, харьяа 11 агентлаг, байгууллагын хэвлэлийн төлөөлөгчид хамтран хэвлэл мэдээллийн 30 байгууллагын сэтгүүлчдэд хууль эрх зүйн чиглэлээр 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулав. Эхний өдрийн сургалтад ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Цэцгээ, Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа нар илтгэл тавьж, ХЗДХЯ-ны харьяа агентлагууд мэдээлэл өгсөн юм. Сэтгүүлчдэд хууль эрх зүйн мэдлэг олгох хоёр дахь өдрийн сургалт “Төр хур” амралтын газарт боллоо. Хаалтын үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож, сэтгүүлчдэд батламж гардуулсан юм. Энэ сургалтыг уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд дараагийнх нь ирэх наймдугаар сард болно. Сургалтад TV9, C1, Mongol HD, TV25, MM агентлаг,  TV5, Eagle TV, SBN, UBS телевиз, Засгийн газрын мэдээ, Өнөөдөр, Өдрийн сонин, Өглөөний сонин, Зууны мэдээ, Монголын Үнэн, Үндэсний шуудан,  Улс төрийн тойм, Ардын эрх сонин, Монголын мэдээ сонин болон  News.mn, , Medee.mn, Ikon.mn, Gogo.mn, Zaluu.com, Montsame.mn,24 tsag.mn, Olloo.mn, Dorgio.mn, Eagle.mn зэрэг байгууллагаас сэтгүүлч оролцов.

By admin