Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газраас Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд буудлага, биллъярд, гар бөмбөгийн “Нөхөрсөг уулзалт” тэмцээнийг 2017 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, ТЕГ, ОБЕГ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал зэрэг есөн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Буудлагын тэмцээнд хувийн дүнгээр ШШГЕГ-ын Хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга, хурандаа А.Гэрэлт-Оч эзэлсэн бол биллъяардны тэмцээнд Санхүү хангамжийн газрын дарга, хошууч Я.Ган-Эрдэнэ, БХЗХТБАА-ны Баянгол дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хурандаа З.Батхуяг нар багаараа гуравдугаар байр, гар бөмбөгийн тэмцээнд багаараа дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтуудыг тус тус үзүүлж, багийн нэгдсэн дүнгээр ШШГБ-ын удирдах албан тушаалтнууд гуравдугаар байр эзэлжээ.

By admin