Япон улсын элчин сайдын нэрэмжит “Сурагч” жүдо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн 2017 оны 01 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 40 гаруй байгууллагын 500 орчим тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин н.Ялгуунбаатар +90 кг-ийн жинд нэгдүгээр байрт шалгарч алтан медаль, эмэгтэй ангилалын 70 кг-ийн жинд н.Лхагвадулам нэгдүгээр байрт шалгарч алтан медаль тус тус хүртжээ.

Энэхүү амжилтаараа “Сүлд” биеийн тамир спортын хорооны эрэгтэй тамирчид багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна.

By admin