ХЗДХ-ийн сайдын  2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталсан билээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан хийлээ. Хуралдаанд ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Академич Ж.Амарсанаа, УЕП-ын орлогч дарга Г.Эрдэнэбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, тус яамны ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат нар байлцав.  Энэ удаагийн хурлаар Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр танилцуулга хийж, Сайдын зөвлөлийн гишүүдийн санал бодлыг сонссон юм.

By admin