Казахстан улсын Нур-Султан хотод пара пауэрлифтингийн Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний 107 кг-ийн жинд МУГТ,
“Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, хошууч Э.Содномпилжээ 247
кг өргөсөн амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн энэ сарын 11-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 77
орны 2700 гаруй тамирчин тус тэмцээнд оролцож байна.