Бүгд Найрамдах Солонгос улс дахь мэдээлэл, цахим хяналтын систем, техник, тоног төхөөрөмж, Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцах, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж туршлага судлах, Монгол улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг үүсгэхэд хамтран ажиллах талаар тодорхой чиглэлд хүрэх зорилгоор Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Батсайхан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, хурандаа Х.Ариунболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Баатардаш нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ажлын айлчлал хийлээ.

img_7702Тус айлчлалын хүрээнд төлөөлөгчид БНСУ-ын “SK Telecom” групп, “Central Electronic Monitoring Center” мэдээлэл, цахим хяналтын төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцан, тус байгууллагуудын удирдлага, хаагчидтай уулзан харилцан санал солилцож хамтран ажиллах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

img_7718Мөн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан тэргүүтэй төлөөлөгчдийг БНСУ-ын Хууль зүйн дэд сайд буюу Ерөнхий Прокурорын орлогч Lee Sang Ho хүлээн авч уулзсан байна.

By admin