Home » БАРИВЧЛАХ ТӨВ

БАРИВЧЛАХ ТӨВ

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/162 болон мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийг Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн, “Баривчлах төв”-ийг байгуулж, орон тоог  28 алба хаагчтай байхаар баталсан.

“Баривчлах төв” нь өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн аманд Урьдчилан хорих төв /Ганц худаг/-ийн хамгаалалтын цэрэг байрлуулах зорилгоор 1955 онд баригдсан нэг давхар, 130 хүний багтаамжтай 1 хорих байр, 25х8 хэмжээтэй 2 конторын барилга бүхий обьектод байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд шилжин байгуулагдсанаас хойш 4 жил 4 сарын хугацаанд 22836 этгээдийг хүлээн авч баривчлах шийтгэлийг эдлүүлсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж эхлэхээс өмнө уг этгээдүүдийн 90 гаруй хувь нь архины байнгын хамааралтай, архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, нийгмийн хэв журам алдагдуулсан, цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зэрэг үндэслэлээр ирдэг байсан бол тус хууль хэрэгжиж эхэлснээр 70 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчсөн, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчиж баривчлах шийтгэлээр шийтгүүлж байна.



Баривчлагдсан этгээдийн тоог сүүлийн 5 жилийн байдлаар үзвэл:     /хүснэгт-1/

Тайлбар: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна” гэж заасан зохицуулалт 2015 оны 7 дугаар сараас хүчингүй болсонтой холбоотойгоор 2016 онд баривчлагдсан этгээдүүдийн тоо багассан үзүүлэлттэй гарсан. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл ногдуулж байна.

2419total visits,1visits today