Торгох ялаар шийтгүүлсэн 124 ялтанд холбогдох 367.6 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 111 ялтанд холбогдох 256.6 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 13 ялтны 111.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 89.5 хувь, мөнгөн дүн 69.8 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 22.2,  мөнгөн дүн 20.5 хувиар тус тус өссөн байна.

 Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 12.2 хувиар өссөн.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 203 ялтанд холбогдох 150.8 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 33.6 сая төгрөгийн 164 ялтанд холбогдох ялыг биелүүлж, 39 ялтны 117.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 80,8 хувь, мөнгөн дүн 22.3 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 11.4 хувиар өсч, мөнгөн дүн 31.3 хувиар буурчээ.

Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 20.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 276 ялтны 76248 цагийн ялыг эдлүүлэхээс 238 ялтны 48300 цагийн ялыг дуусгавар болгож, 35 ялтны 22414 slot88 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 38 ялтны 5534 цагийн үлдэгдэлтэй байна.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 405 ялтны 255137 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 17 ялтны 4688 хоногийн ялыг дуусгавар болгож, 378 ялтны 80395 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 388 ялтны 170054 хоногийн үлдэгдэлтэй байгаа болно.

 

 

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАР

By Admin