Home » Мэдээ мэдээлэл » “Шийдвэр гүйцэтгэгчдийн III нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа

“Шийдвэр гүйцэтгэгчдийн III нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа

  2019-06-03

“Шийдвэр гүйцэтгэгчдийн III нэгдсэн зөвлөгөөн”-ийг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуультай хамтран 2019 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.


Зөвлөгөөний гол зорилго нь шийдвэр гүйцэтгэгчдийн хууль хэрэглээний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эрх зүйн зохицуулалтыг нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх, практикт үүсч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох, уг асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтаа эрэлхийлж, шийдвэрлэх мөн чиг үүргээ хэрэгжүүлж буй алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

Уг зөвлөгөөнд төв, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, газраас нийт 300 гаруй ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчид оролцсон бөгөөд зөвлөгөөнд хамрагдсанаар иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэчлэл цаашид хэрхэн явагдах, цаашдын зорилго, зорилтын талаар шийдвэр гүйцэтгэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлснээр ажлын сахилга-хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг өсгөх, үйл ажиллагааг шуурхай, ил тод явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

50total visits,2visits today