Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 6703 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 3994 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2709 ялтны үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн 4349 ялтанд холбогдох 5.2 тэрбум төгрөгөөс 3103 ялтанд холбогдох 2.4 тэрбум төгрөгийг биелүүлж, 1246 ялтны 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

Биелүүлээгүй үлдэгдэл 1246 ялтнаас 1131 ялтанд холбогдох торгох ялыг хэсэгчлэн биелүүлсэн ба шүүхээс 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан торгох ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй байгаа болно.

Торгох ялаар шийтгүүлсэн 115 ялтанд холбогдох торгох ялыг төлж барагдуулах хугацаа дууссан боловч тухайн ялтны оршин суух хаяг тодорхойгүй тул холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан шүүхээр шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1188 ялтны 349873 цагийн ялыг эдлүүлэхээс 638 ялтны 95487 цагийн ялыг бүрэн, 550 ялтны 118290 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 550 ялтны 136096 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1166 ялтны 634781 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 253 ялтны 14988 хоногийн ялыг дуусгавар болгон, 913 ялтны 156194 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 913 ялтны 463599 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 1977, харьяаллын дагуу шилжиж ирсэн 72, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 23 нийт 4760 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1244, харьяаллын дагуу шилжүүлсэн 72, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 6, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 15, нас барсан 10, эрэн сурвалжилж байгаа 40, бусад үндэслэлээр хасагдсан 6 этгээд тус тус байна.

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2158, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 205, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 728, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 175, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 97, нийт 3363 этгээд хяналтад байна.

By admin