ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 3 дугаарсарын 29-ны өдрийн А/178, А/144 дугаар тушаал. “Спортын клубийг магадлан итгэмжлэх журам”-ыг нэгдүгээр, “Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт”-ийг хоёрдугаар, “Магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г гуравдугаар хавсралтаарЭнэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4362 дугаарт бүртгэсэн.

 

АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 119 дүгээр тушаал. Монгол Улсын агаарын зайг Нэгдүгээр, нисэх буудлуудын хяналттай агаарын зай, босоо болон хэвтээ хязгаарыг Хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4363 дугаарт бүртгэсэн.

 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ДОТООД МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ, ТҮҮНИЙ МЭДЭЭЛЭХ ЖУРАМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 72 дугаар тогтоол. Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журамыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4364 дүгээрт бүртгэсэн.

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1/06 дугаартогтоол. Сумын хэмжээнд мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4365 дугаарт бүртгэсэн.

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А-119 дүгээр тушаал. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4366 дугаарт бүртгэсэн.

 

ШИМ-УС” ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээгЗохицуулах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоол. Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын Жаргалант суманд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг нэгдүгээр, Зэрэг суманд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4367 дугаарт бүртгэсэн.

 

ШАЛГУУР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 001 дүгээр тогтоол. “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур”-ыг нэгдүгээр, “Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур”-ыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4368 дугаарт бүртгэсэн.

 

ТАРИФ БАТЛАХТУХАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 243 дугаар тогтоол. Ховд аймгийн “Ховд дулааны станц” ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4396 дүгээрт бүртгэсэн.

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12/12 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газруудаас гарч буй ахуйн болон хуурай хог хаягдлыг ачиж, тээвэрлэн зайлуулах, булшлах ажлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4370 дугаарт бүртгэсэн.

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартогтоол. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4371 дүгээрт бүртгэсэн.

By admin