ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ АЙМГИЙН ТУСГАЙХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10/02 дугаартогтоол. Аймгийн газар нутгийн байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, ховор, ховордсон ургамал, амьтан, усны нөөц, газрын өвөрмөц тогтоц, түүхийн дурсгалт газар түүний орчныг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг 15 /Арван тав/ жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авч, газрын нэр, хилийн зааг, байршлын эргэлтийн цэгийг 1 дүгээр, мөрдөх дэглэмийг 2 дугаар, хилийн заагийг тодорхойлсон зургийг 3 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4345 дугаарт бүртгэсэн.

УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоол. Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг нэгдүгээр, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг хоёрдугаар, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тарифыг гуравдугаар, бохир усны тогтмол тарифыг дөрөвдүгээр хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4346 дугаарт бүртгэсэн.

УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН “ЧАНДМАНЬ НАЛАЙХ”ОНӨААТҮГ-ЫНЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр тогтоол. Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны тогтмол тарифыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4347 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаар тушаал. “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4348 дугаарт бүртгэсэн.

ЦАГИЙНХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Увс аймгийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/163 дугаар захирамж. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа эхлэх, дуусах цагийн хязгаарыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4349 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дугээр сарын 10-ны өдрийн 51 дүгээр тогтоол. “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4350 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15/04 дүгээртогтоол.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны ажиллах журмыг нэгдүгээр, хоногийн төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4351 дүгээрт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээртогтоол. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4352 дугаарт бүртгэсэн.

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартогтоол. “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хавсралтхаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4353 дугаарт бүртгэсэн.

By admin