“Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв”-тэй хамтран 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүмүүжигчид болон тэдгээрийн гэр бүлийнхний дунд “Гэр бүлийн өдөрлөг”зохион байгууллаа.

Үйл ажиллагааны үеэр хүмүүжигчдийн ар гэрээс ирсэн 117 иргэнд хорих ангийн үйл ажиллагааг танилцуулнаас гадна хөдөлмөр эрхлэлт, хохирол төлбөр барагдуулалт, цалин хөлс, нэрийн дансны үлдэгдэл, эрүүл мэндийн байдлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Мөн Хорихын үйлчлэлийн нэгдсэн төвийн захирал Ө.Батнасан“Аавын аягатай эр хүн” сэдвэт лекц уншиж, ажил хөдөлмөр, засрал хүмүүжлээрээ шалгарсан нэр бүхий 10 хүмүүжигчийг шагнаж, урамшуулсан байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хүмүүжигчдийн сэтгэл зүйн байдал тогтворжих, гэр бүлийн харилцаа холбоо сайжрах, гэмт санаа бодлоос татгалзах зэрэг ач холбогдолтой юм.

By admin