Хорих 409-р ангид “Онлайн танхим” байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй хүмүүжигч нарын тоо ихсэж Цагдан хорих төвийн багтаамж хүрэлцэхгүй болсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрээр хоригдсон, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан шүүгдэгч нарыг Баянзүрх дүүрэгт байрлах хорих 409 дүгээр хорих ангид шилжүүлсэн байна.

Хорих 409-р ангид “Онлайн танхим” байгууллаа  Эдгээр шүүгдэгч нар нь онлайнаар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасны дагуу тусгайлан өрөө бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхтэй холбогдож шүүх хуралдаанд оролцох боломжтой болголоо.

Хорих 409-р ангид “Онлайн танхим” байгууллаа  Уг танхим байгуулагдсанаар хоригдож байгаа этгээдийн хуулиар хамгаалагдсан эрхийг нь хангах, шүүн таслах ажиллагааны нээлттэй, шударга ямар нэг чирэгдэлгүй, цаг хугацаа, зардал хэмнэсэн чухал ач холбогдолтой юм.

By admin