Home » Мэдээ мэдээлэл » “5.11 challenge” тэмцээнд манай алба хаагчид амжилттай оролцлоо

“5.11 challenge” тэмцээнд манай алба хаагчид амжилттай оролцлоо

 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “5.11 challenge” практик буудлагын тэмцээн 5-р сарын 11, 12-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
        “5.11 tactical”брэндийн нэрэмжит тус тэмцээнийг 5-р сарын 11-ний өдөр дэлхий даяар зохион байгуулдаг бөгөөд манай улс энэхүү тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.


Тус тэмцээнд 441 дүгээр нээлттэй хорих ангийн Ажиллагааны тасгийн бүлгийн офицер, дэслэгч Л.Анхбаяр амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэж, хоёрдугаар байр, бүлгийн ажилтан ахлагч Б.Сүхбат хүрэл медаль хүртэж, гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Энэ удаагийн тэмцээнд Практик буудлагын спортын холбооны мэргэжлийн тамирчид, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас нийт 80 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбайгаа сорин өрсөлджээ.

        Уг тэмцээнийг зохион байгуулснаар тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын галт зэвсэг хэрэглэх мэдлэг, ур чадвар нэмэгдэхээс гадна шигшээ баг бүрдүүлэх, сайн тамирчдыг тодруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Total Page Visits: 147 - Today Page Visits: 1