Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 5186 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 2524 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2662 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн 3202 ялтанд холбогдох 4.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 1983 ялтанд холбогдох 1.5 тэрбум төгрөгийг биелүүлж, 1219 ялтны 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

Биелүүлээгүй үлдэгдэл 1219 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгээс 1098 ялтанд холбогдох торгох ялыг хэсэгчлэн биелүүлсэн ба шүүхээс 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан торгох ялыг биелүүлэх хугацаа болоогүй ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгүүд байна. Торгох ялаар шийтгүүлсэн 121 ялтанд холбогдох торгох ялыг төлж барагдуулах хугацаа дууссан боловч ялтан төлбөрийн чадваргүй, оршин суух хаяг тодорхойгүй зэрэг үндэслэлээр холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхээр шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 931 ялтны 265329 цагийн ялыг эдлүүлэхээс 365 ялтны 46504 цагийн ялыг бүрэн, 566 ялтны 82208 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 566 ялтны 136617 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1053 ялтны 546615 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 176 ялтны 8038 хоногийн ялыг дуусгавар болгон, 877 ялтны 100784 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 877 ялтны 437793 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байсны дээр шүүхээс ирсэн 1269, харьяаллын дагуу шилжиж ирсэн 38, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 10 нийт 4005 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 838, харьяаллын дагуу шилжүүлсэн 38, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 1, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 4, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 9, нас барсан 2, эрэн сурвалжилж байгаа 2, бусад үндэслэлээр хасагдсан 6 этгээд тус тус байна.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 1997, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 164, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 667, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 164, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 113, нийт 3105 этгээд хяналтад байна.

By admin