Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Мөн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 376, 379, 391 дугаар тогтоолуудыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолуудаар “Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журам”, “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”, “Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөр тооцох журам”-уудыг баталжээ. Эмхэтгэлд эдгээр журмуудыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам батлах тухай, Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, програм хангамжийн ерөнхий шаардлага батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмыг баримтлах бөгөөд гэрчилгээнд тусгах мэдээлэл, гэрчилгээ олгоход ямар шаардлага хангах талаар мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

“Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан Засгийн газрын 396, 397 дугаар тогтоолуудыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Дэлгэрэнгүй үзэх

By admin