Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 9652 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 7371 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 2281 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн 6740 ялтанд холбогдох 6.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 5777 ялтанд холбогдох 4.0 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд оногдуулсан торгох ялын 1 гүйцэтгэх баримт бичгийн 120.0 сая төгрөгийг тус тус биелүүлж, 963 ялтны 2.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

Биелүүлээгүй үлдэгдэл 963 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгээс 787 ялтанд холбогдох торгох ялыг хэсэгчлэн биелүүлсэн ба шүүхээс 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан торгох ялыг биелүүлэх хугацаа болоогүй ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгүүд байна. Торгох ялаар шийтгүүлсэн 176 ялтанд холбогдох торгох ялыг төлж барагдуулах хугацаа дууссан боловч ялтан төлбөрийн чадваргүй, оршин суух хаяг тодорхойгүй зэрэг үндэслэлээр холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхээр шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1644 ялтны 493904 цагийн ялыг эдлүүлэхээс 1186 ялтны 204715 цагийн ялыг бүрэн, 458 ялтны 180597 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 458 ялтны 108592 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1268 ялтны 718002 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 408 ялтны 39827 хоногийн ялыг дуусгавар болгон, 860 ялтны 274592 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 860 ялтны 403583 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 463 этгээд байсны дээр шүүхээс ирсэн 3250, харьяаллын дагуу шилжиж ирсэн 87, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 12 нийт 3812 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 944, харьяаллын дагуу шилжүүлсэн 87, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 12, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 6, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 29, нас барсан 4, эрэн сурвалжилж байгаа 39, бусад үндэслэлээр хасагдсан 3 этгээд тус тус байна.

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 1666, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 110, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 692, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 159, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 61, нийт 2688 этгээд хяналтад байгаа болно.

By admin