Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй ШШГБ-ын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.03.15/ боллоо.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” 1, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 4, “Хүндэт жуух” бичгээр 36 алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Хурандаа” цолоор Хорих ял эдлүүлэх албаны Хоригдогчдын шилжилт, хөдөлгөөн дүн бүртгэлийн тасгийн дарга О.Билгүүн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар хорих нээлттэй, хаалттай хорих ангийн дарга Б.Батжаргал, “Дэд хурандаа” цолоор Аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Золжаргал, 441 дүгээр нээлттэй хорих ангийн үйлвэр хариуцсан дарга З.Эрдэнэсайхан, “Хошууч” цолоор Захиргааны удирдлагын газрын хэвлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Х.Баясгалан, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Золзаяа, Хорих ял эдлүүлэх албаны  ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр нарын 11 алба хаагч,  “Ахмад” цолоор 52, “Ахлах дэслэгч” цолоор 32, офицерийн бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор 68, “Ахлах ахлагч” цолоор 42, “Ахлагч” цолоор 24, дэд ахлагч цолоор 21 алба хаагч шагнагдав.

Мөн “Хүндэт ажилтан” тэмдгээр 1, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 26, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 45, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 30, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч тэмдгээр 1, “Хүндэт” тэмдгээр 64, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 85, “Баярын бичиг”-ээр” 18 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.

Үйл ажиллагааны төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

By admin