Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр Сингапур улсын Хорих үйлчилгээний газрын дарга, комиссар Дэсмонд Чиний урилгаар холбогдох албан тушаалтнуудын хамт 2019 оны 03 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Сингапур Улсад албан айлчлал хийлээ.


Айлчлалын хүрээнд Сингапур улсын Хорих үйлчилгээний газрын Б хорих байгууламж, нийгэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Сереланг, Ногоо диваажин хорих байгууламжууд болон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын академийн үйл ажиллагаатай тус тус танилцжээ.

Мөн Ази номхон далайн орнуудын хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 39 дүгээр бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан нарийн бичгийн албаны даргатай албан уулзалт хийж, туршлага судалсан байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Ш.Булган, Хяналт шалгалтын газрын аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Цогжаргал, Захиргааны удирдлагын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Г.Гэрэлтогтох нар багтсан юм.

By admin