Home » Бодит биелэлтийн мэдээ » ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДИЙН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН БОДИТ БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДИЙН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН БОДИТ БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 4507 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 1854 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2653 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн 2691 ялтанд холбогдох 3.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 1467 ялтанд холбогдох 1.1 тэрбум төгрөгийг биелүүлж, 1224 ялтны 2.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

Биелүүлээгүй үлдэгдэл 1224 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгээс 1042 ялтанд холбогдох торгох ялыг хэсэгчлэн биелүүлсэн ба шүүхээс 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан торгох ялыг биелүүлэх хугацаа болоогүй ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгүүд байна. Торгох ялаар шийтгүүлсэн 117 ялтанд холбогдох торгох ялыг төлж барагдуулах хугацаа дууссан боловч ялтан төлбөрийн чадваргүй, оршин суух хаяг тодорхойгүй зэрэг үндэслэлээр холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхээр шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 813 ялтны 227389 цагийн ялыг эдлүүлэхээс 248 ялтны 30348 цагийн ялыг бүрэн, 565 ялтны 60857 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 565 ялтны 136184 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1003 ялтны 509023 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 139 ялтны 5571 хоногийн ялыг дуусгавар болгон, 864 ялтны 74577 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 864 ялтны 428875 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байсны дээр шүүхээс ирсэн 963, харьяаллын дагуу шилжиж ирсэн 25, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 8 нийт 3684 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 621, харьяаллын дагуу шилжүүлсэн 25, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 1, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 4, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 8, нас барсан 1, бусад үндэслэлээр хасагдсан 6 этгээд тус тус байна.

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 1906, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 146, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 691, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 153, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 122, нийт 3018 этгээд хяналтад байгаа болно.

1064total visits,2visits today