[dropcap][/dropcap]Торгох ялаар шийтгүүлсэн 107 ялтанд холбогдох 330.1 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 91 ялтанд холбогдох 201.3 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 16 ялтны 128.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 85.0 хувь, мөнгөн дүн 61.0 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт гүйцэтгэх хуудас 14.4,  мөнгөн дүн 8.5 хувиар тус тус өссөн байна.

 Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 7.6 хувиар өссөн.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 187 ялтанд холбогдох 148.8 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 30.2 сая төгрөгийн 142 ялтанд холбогдох ялыг биелүүлж, 45 ялтны 118.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бодит биелэлт гүйцэтгэх хуудас 75,9 хувь, мөнгөн дүн 20.3 хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэх хуудас 6.8 хувиар өсч, мөнгөн дүн 33.2 хувиар буурчээ.

Сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 22.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн 253 ялтны 70094 цагийн ялыг эдлүүлэхээс 205 ялтны 41567 цагийн ялыг дуусгавар болгож, 46 ялтны 21179 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 48 ялтны 7348 цагийн үлдэгдэлтэй байна.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 354 ялтны 223218 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 10 ялтны 2621 хоногийн ялыг дуусгавар болгож, 342 ялтны 68680 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 344 ялтны 151917 хоногийн үлдэгдэлтэй байгаа болно.

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГАЗАР

By Admin